Wednesday, May 10, 2017

Мөнх хааны Эрчүү хотын туйр


Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Дэлгэр мөрний хойд хөвөө Алтай гадасуулынарханд XIII зууны Монголын хаан Мөнх хааны хөшөө, орд харшийн үлдэгдэл эвдэрхий балгас бий.


Нутгийн ард олон үеэс үе дамжсан домог яриандаа энэ хавьд эртний хот балгасын ор үлдэгдэл байдаг төдийгүй Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцлийн толгойлогч Чингүнжавын түшлэг чулуу, сангийн бойпор гэж нэрлэдэг хоёр чулуу байсан нь цөм эртний хоттой холбоотой зүйлс байжээ. Энд барагцаалбал хааш хаашаа 100 гаруй м хиртэй урт хашаа хэрэм байсан бололтой гүвгэр газар бий. Түүний гол дунд хааш хаашаа 30 м орчим хэмжээний дөрвөлжин хэлбэртэй томоохон орон барилгын буурь, дэрсэн дунд баганын суурь зургаан том засмал дөрвөлжин боржин болон углуургатай хүрэн боржин хэд хэд цухуйж ажиглагддаг.
Мөнх хааны Эрчүү хотын туйр орших Алтан гадас уулын ар бэл
Хэрмийн дотор өөр бусад орон байшингийн суурь энд тэнд нэлээд бий. Түүнээс баруун хойш хэдэн зуун м-ийн зайд нэг чулуун булш, хэрэмнээс гадагш нэлээд зайтай орон байшингийн буурь бас бий. Хөшөөний дэргэдэх турь хавьд паалантай, паалангүй ваар тоосго элбэг олддог. Малтан ?зэхэд, 1-2 м гүнээс модны нүүрс, байшингийн шаваас, шохой их гарч байсан нь уг барилга түймэрт шатсаныг гэрчилнэ. Эвдэрхий балгасны урд үүдэнд хэвтэх гол дундаа ухмал том дөрвөлжин хүрэн боржинг сангийн бойпор гэдэг байжээ. Балгаснаас урагш 40 м орчим зайтай овгор дэрсэн дотроос цухуйж байсан хавтгай хөх чулууг түшлэг гэдэг байсан нь Мөнх хааны монгол, хятад бичигтэй хөшөө байжээ.

Уг хөшөө сайхан цамхаг орон савын дотор оршиж байсан шинжтэй бөгөөд малтлагаар ногоон паалантай ваараар хийсэн, монгол хувцастай хүний жижиг цээжин баримал дүрс, ховилтой хөх ваар гэх мэт олон янзын ваар тоосго элбэг гарчээ. Түүнээс гадна Мөнх хааны хөшөөний баруун өмнө 8-10 км зайтай газар /Дэлгэр мөрний тэртээ Эрчмийн нурууны ар Загзуугийн амны адагт/ хэрэм цайз бүхий том хот балгадын үлдэгдэл байдаг бөгөөд үүнийг Загзуугийн балгас буюу Эрчмийн балгас гэнэ.

Иймд энэ нь хуучин монгол сурвалжид нэр гардаг Юань улсын үеийн Эрчүүгийн балгас мөн бололтой гэж үздэг. Мөнх хааны хотын буурь турийг 1953 онд Шинжлэх ухааны хүрээлэнгээс томилон илгээсэн О. Намнандорж ахлагчтай орон нутаг судлах аяллынхан анх илрүүлэн олж судлан XIII зууны үед холбогдохыг түүхэн баримтад тулгуурлан тодорхойлсон байна. Түүхэн тэмдэглэлээс үзэхэд XIII зууны үед монголд айлчлан ирсэн Франц жуулчин Гильом де Рубрук Мөнх хааны ордонд буудаллаж хэсэг саатсаны эцэст арав хоног явж Хар Хорум хот хүрсэн байдаг.

Судлаачид Гэрэлт хөшөөний монгол бичээст "....Мөнх хаан түмэн түмэн насалтугай хэмээж ... "гэсэн үг буйг уншаад уг хөшөөг Мөнх хааныг амьд байх үест босгосон болохыг нотолжээ. Улмаар Хятад бичээсийг уншсанаар үүнийг 1257 онд босгосныг лавтай тодруулжээ.

Хорьдолсарьдаг уул




Хөвсгөл нуурын баруун талаар орших их уул. Шохойн чулуунаас тогтсон, шовх шовх оргилтой ой хөвч, тагийн бүс бүхий сүртэй сайхан уул. Оргил нь 3200 орчим м хүрнэ. Энэ хавийн уулын зүүн хэсэг нь дархан газарт багтах бөгөөд энд нэн ховор ойн цаа буга болон сибирийн хандгай, аргал болон явлаг сар, усны цагаан сүүлт бүргэд зэрэг ховор амьтад жигүүртэн шувууд оршдог.


Хорьдолсарьдаг уулын Арсайн голд байдаг хүрхрээ нь 70 м өндөр манай орны хамгийн өндрөөс буудаг хүрхрээ юм. Энэ хавь уулын тайга, ян сарьдагт нутгийг 1997 оноос 1886 ам км талбайг хамруулан дархан газар болгожээ.

Гэлэнхүүгийн суврага

Тус нутагт амьдарч байсан Гэлэнхүү гэдэг хүн насны эцэст өөртөө зориулж бүтээн босгосон байна. Энэ хүн 1880-аад оны сүүл, 1890-ээд оны эхээр төрж, 10 орчим насандаа хүрээ хийдэд шавилан суусан хэдий ч шашин ном, зан үйлтэй тэрсэлдэн хөөгдөж хөдөө гарч амьдарчээ. Угаас сэргэлэн цовоо, олон талын зүйлийг сонирхон монгол хүний ухаанаар сэдэж бүтээх ажил олныг хийж байсан нь өнөөг хүртэл нутгийн олонд домог болж хуучлагдан үе дамжин ярьсаар иржээ. Тэрээр өөрийн төрж өссөн Дэвүүр гэдэг газар тарвага нутагшуулж, голын усыг боон шуудуу татан ногоо жимс тарьж ургуулах болон ур дарх хийн олон түмэнд хүндлэгддэг байсан нь 8-р Богд Жавзандамбаас "Жадамба" зэс барыг урлахад Халхын нэрт урчуудтай хамт уригдан очиж бүтээлцэж байсан байна. Насны эцэст буян үйлдэхийн тулд өөрийн гараар сувраганд орох материалыг цуглуулж, шүншигт нь өөрийн дархны нарийн багаж хэрэгслийг хийн суварга бүтээн босгосон байна. Суврагын сэнтий нь 2.5 ам дөрвөлжин метр талбайг эзлэн бумба, гонхорын хамт 3 м өндөр, улаан шаргал боржин чулууг засан хавгайлан дөрвөлжлөн өрж шавраар чигжин босгожээ. Суврагыг барихдаа амыг нь зориудаар хойд зүг харуулан барьсан нь уг хүний сэтгэлийн илэрхийлэл байж болох талтай. Суврага нь ариун санваартан, бурхдыг сахиуслан хадгалах байр буюу түүхэн үйл явдал зориулж уул газар нь барьж байгуулдаг барилгын байгууламж юм.

Жаргалантын дуган

Хөвсгөл аймгийн Жаогалант сумын төв , Хөнжлийн голын эрэгт орших
Дашпэлжэйлэн хэмээх энэ дуганыг нутгийн тахилагат шүтээн Дамдинчойжоо
бурхант их уулыг голлуулан барьсан ба дуганы гол шүтээн нь дээрх бурхан
байв. 1890-ээд онд Хөнжлийн гол үерлэн усанд автахад дунганг нүүлгэн зөөж
одоогийн Жаогалант сумын төрөлд орох бөгөөд дээврийг паалангийн оронд
модоор хийн банзыг хагас сар хэлбэрээр зүсэн углаж тавих байдлаар бүрхжээ.
Дуганы багана дам нуруунуудыг хооронд нь углуурагдан зангидах, шаантаглаж
төв байгаа газар авчран барьжээ. Тус дуган нь монгол загварын сүм дуганы
холбох , ханыг дан банзаар хөндлөн босгох зарэг аргаар угсран барьсан нь
буулгаж зөөхөд зориулагдсан бололтой. Углуурга модны зах ил гарсан хэсгийг
цэцгэн хээгээр чимэглэн зүмэр тавьж улаан ягаан өнгөөр будсан болон дотор
талдаа шашны эд зүйлс, чимэглэл зүүж өлгөх зай ихтэй байгаа нь монгол
загварын сүм дуганы нэг шинж юм. Дуган нь бөмбөгөр оройтой дөрвөлжин
хэлбэртэй, гадуураа эргэн тойрон 6-8 баганатай , гурван үе байсан ба 1930-аад
онд сүм хийдийг олноор нураан буулгах үед дуган эвдрэл гэмтэл багатай
үлдсэн хэдий ч хожим барааны агуулах болгон ашиглах зорилгоор дээд
дээврийн хэсгийг нураан янзлаж үндсэн хэлбэрийг гажуудуулан одоогийн төрх
байдалд оруулжээ.

Monday, May 8, 2017















Хөвсгөл нуур

Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл дэлхийн арван долоон эртний нуурын нэг, 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.
Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайгаТөв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших ХатгалТурт гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын эргэн тойрон фосфоритоор баялаг. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын томоохон чиглэл юм.
Хөвсгөл нуурын ай сав бүхий байгалийн цогцолбор газрыг 1992 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд нийцүүлэн дэлхийн байгалийн цогцолбор газрын ангилалд оруулжээ. Хөвсгөлийн ай савд 59 зүйлийн хөхтөн амьтан, 244 зүйл шувуу, 750 зүйл ургамал байдаг. Ургамлын 60 орчим төрөл нь эмийн ургамал байдаг. Ой тайгад нь булга, ойн солонго, нохой зээх, шилүүс, хүдэр, хандгай, хүрэн баавгай, зэрлэг гахай, бор гөрөөс, халиун буга, хэрэм, хадны суусар, өмхий хүрэн, мануул, хярс, ирвэс, үнэг, чоно, цаа буга, аргаль, янгир зэрэг амьтад амьдардаг. Гангар хун, явлаг сар, Алтайн хойлог, итэсгэн цахлай, хар тоншуул, сондор гургалдай, Монгол болжмор, ятга шаазгай, дагуурын ятуу зэрэг Улаан номонд нэн ховор гэж тэмдэглэгдсэн шувууд бий. Хөвсгөлийн ай сав газрын 28 хувийг ой мод эзэлдэг бөгөөд 255 420 га талбайг хамран улиангар, хавтага навчит хус, анхилуун улиас, сибирийн гацуур, сибирийн шинэс, эгэл нарс, сибирийн хуш, сибирийн жодоо ургадаг.
Хөвсгөлийн ай сав газрын тайгад өөрсдийгөө уйгар хүмүүс гэж нэрлэх Цаатангууд амьдардаг. Тэдний уугуул нутаг нь Монгол шарын даваа, Шишгэд гол болох юм. Хөвсгөлийн их тайгад 4 улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж аж төрдөг. Цаатангууд бол тува угсааны монголжсон урианхай нар бөгөөд Тувагаас нүүдэллэн ирж Хөвсгөлийн тайгад суурьшсан гэж түүхчид үздэг. Цаатангууд өөрийн гэсэн хэл, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх өвөрмөц арга барилтай үндэсний цөөнх бөгөөд тэд уйгар хэлтэй. Бөөгийн шашин шүтнэ. Аж төрөх гол арга нь бол цаагаа маллан, түүнийхээ ашиг шимийг хүртэж ан гөрөө хийж амьдардаг. Тэд хасах 31-50 хүртэлх  хүйтэн цаг уурын хүнд нөхцөлд амьдардаг. Цаатангуудын хувьд өөрсдийн бичмэл түүх гэж байхгүй, уламжлалт зан заншил нь алдагдаж байгаа гэж судлаачид үздэг.  Тэдний амьдралын салшгүй нэг хэсэг болох цаа бугын тоо толгой цөөрч, өвчинд нэрвэгдэж, бие нь нилээд давжаарсан зэрэг нь цаатангуудын амьдралын түвшинг бууруулах, улмаар амьдралын уламжлалт хэв шинжээ алдахад нөлөөлж байна.
Хөвсгөл нуур: Одоогоос 7 сая орчим жилийн өмнө үүссэн нуур. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдын нутгийг дамнан, Мөрөн хотоос хойш 101 километрт оршино. 2760 ам километр талбайтай, 34-36 километр өргөн, 136 километр урт, 262 метр гүн нуур бөгөөд далайн төвшнөөс дээш 1645 метр өндөрт оршдог. Эргийн шугамын урт нь 414 километр,  усны нөөцөөрөө Азид хоёрдугаарт ордог. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд нийт 5300 ам километр талбайгаас усжина. Дэлхийн цэнгэг усны 1%-ийг эзэлдэг. Нуурын ёроолын талбайн 70% нь 100 метрээс илүү гүн байдаг. Сибирийн хадран, зэвэг зэрэг 12 зүйл загас амьдардаг. 11 дүгээр сарын сүүлийн хагас гэхэд бүрэн хөлддөг бөгөөд мөсний зузаан 1 метр болдог.
Эргэн тойрон сүрлэг өндөр уулсаар хүрээлэгдэх бөгөөд баруун урд талаараа 3000-3200 метр өндөр Хорьдол сарьдагийн нуруу, Баяны нуруугаар хүрээлэгдэнэ. Нуурын хажуу эрэг эгц цавчим байдаг. Зүүн талаараа арай налуу эрэгтэй. Хөвсгөл нуурын баруун талд нь Дархадын хотгорын ай сав оршдог. Дархадын хотгор бол Монголын хамгийн хүйтэн газруудын нэг юм. Хөвсгөл нууранд Модон хүй, Хадан хүй, Далайн хүй, Бага хүй гэсэн 4 арал бий. Эдгээрээс хамгийн том нь  “Далайн хүй” арал бөгөөд усны мандлаас 126 метр өндөр, 3 километр урт, 2 километр өргөн, 5.8 ам километр талбайтай, битүү ой модоор хучигдсан байдаг.  “Хадан хүй” арал нь өндөр өндөр хясаатай тул шувууд их цугладаг. “Модон хүй” нь онцгой сайхан байгальтай. Усны тунгалагшилт нь 24.5 метр байдаг. Эргийн хаданд хүрлийн үеийн сүг зурагнууд бий.
Хөвсгөл далайн домог: Монгол улс Манж чин улсын эрхшээлд байх үед байгаль нийгмийнхээ баялгийг татвар гувчуурт шавхан өгч Монголын ард түмэн ядарч байв. Энэ үед нуураас татвар авах шийдвэрийг Манжийн хаан гаргажээ. Нутгийнхан түүнээс мултрахын тулд “Хөвсгөл бол нуур биш далай” гэж маргажээ. Далай гэж батлах зүйл юу байна гэхэд нь “Хөвсгөлд 100 гол цутгадаг учраас далай юм” гэжээ. Манж-Хятадын шинжээчид Хөвсгөл нуурын талаар нилээд судалчихсан байсан болохоор 100 гол цутгадаггүйг мэдэх ажээ. Тэгээд нууранд цутгах гол горхийг тоолох өдөр товложээ. Монголын талынхан болзоот өдрийн өмнө уул усаа тахин, сан тавьж судар уншуулж аргалснаар зүсэр бороо оруулжээ. Уулын жалга судаг бүхэн гол горхи болон урсаж зөвхөн нэг хэсэгт тоолоход л 100 давсан тул явж тоолох аргагүй болсон гэдэг. Энэ тухай Манжийн хаанд айлтган Хөвсгөл нуурыг далай болгоод зогсоогүй татвараас чөлөөлсөн гэдэг.

Нэрний тухай

Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр Кеп Сү Кель буюу "Хөх устай нуур" гэсэн үг болой. Монголчууд уг нуурыг эрт дээр үеэс Ариг ус хэмээн нэрлэж байжээ. Хөвсгөл гэдэг үгийн язгуур нь монголоор хөв /ой хөвч гэдэг үгийн хөвтэй гарал нэг/ олон их гэсэн утгатай, түрэг гаралтай хэлнүүдийн көп /олон их гэсэн утгатай/ су гэдэг нь монголоор ус /эртний монгол хэлний усу гэдэг үг нь одоогийн монгол хэлээр төгсгөлийн у эгшиг нь гээгдсэн байхад, түрэг гаралтай хэлнүүдэд эхний у эгшиг нь гээгдсэн байна./ гөл гэдэг нь нуур гэсэн утгатай түрэг гаралтай хэлнүүдийн "көл" гэсэн үг /гэхдээ монгол хэлэнд байдаг "хөлгүй нуур, хөлгүй ус, зэрэг үг хэллэгт байдаг "хөл" гэсэн үгтэй гарал нэг байж ч болох юм/ Ингээд Хөв/көп-их, су-ус көл-нуур буюу их уст нуур гэсэн үг болно.

Газарзүйн онцлог




Хөвсгөл нуур нь Монголын ОХУ-тай хилийн ойролцоо байрлах бөгөөд Саяны нурууны зүүн хэсэгт байрлана. Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүнээрээ хоёрт жагсах бөгөөд Монгол улсын нийт цэнгэг усны 70%, дэлхийн цэнгэг усны 0.48%-г өөртөө агуулна.[2]

Тус нуурын ус цуглуулах талбай нь харьцангуй жижиг бөгөөд нуур руу цутгах голууд нь жижиг. Өмнөд хэсэгт Эгийн гол эх авах бөгөөд Сэлэнгэ мөрөн, цаашлаад Байгал нууртай холбогдоно. Ус нь Байгал нуур хүртэл 1000 км гаруй, өндрөөрөө 1169 метрийн ялгаатай уртыг туулдаг. Өвлийн улиралд 12-р сараас 5 сар хүртэл хөлддөг учир нуурын мөсөн дээгүүр машин тээвэр явах боломжтой ч ингэх явцад нуурыг ихэд бохирдуулжээ. 30-40 машин нууранд живсэн хэмээх судалгаа байдаг.



Эх орны хойморт орших Хөвсгөл аймаг 1931 онд Улсын бага хурлын шийдвэрээр 107,2 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт 24 сум, 439 хоринтой, 17431 өрхтэй, 69206 хүн амтай, 1,2 сая гаруй толгой малтай байгуулагдсан Монгол улсын ууган аймгуудын нэг.
Хүн амын олонх нь хотгойдууд, халх, буриад, дархад, урианхай, уйгар зэрэг олон ястны өлгий нутаг юм. Монгол улс, тив дэлхийд, аймаг орон нутгийнхаа уул усны нэр алдрыг дуурсгасан олон арван алдартнууд төрсөн байдаг. Ардын хувьсгалын үйл хэрэгт оролцсон партизан 62, Улсын баатар 4, хөдөлмөрийн баатар 25, ардын цолтон 5, гавьяат цолтон 108, төрийн шагналт 14, эрдэмтэд 170 гаруй байна. Хөвсгөлийн муж нь хойд, өмнөд талаараа өндөр сарьдаг уулс хөвч тайгатай, баруун зүүн хэсгээрээ бэсрэг уулсын тэгш өндөрлөг тал хөндийтэй, далайн түвшнээс дээш 1500-3000 метрийн өндөрт оршино.

Аймгийн нийт нутгийн 33,2 мянган хавтгай дөрвөлжин километр талбай буюу 3,3 сая га талбайг байгалийн ой хар мод, хуш, нарс, гацуур, жодоо, хус, улиас, улиангар хайлаас бургас эзэлдэг. 2100 гаруй зүйлийн гуурст ургамал ургадагийн 200 гаруй нь эмийн, 500 гаруй нь тэжээлийн, 10 гаруй нь хүнсний, 4 нь техникийн, 300 гаруй зүйлийн гоѐл чимэглэлийн ургамал байна. 36 зүйл цэцэгт ургамал Монголын “Улаан ном”-д бүртгэгджээ.
Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө 20-40 хэм хүйтэрч, зундаа 30 хэм хүртэл халуун болно.

Манай аймаг улсын хэмжээнд гадрагын усны нөөцөөрөө тэргүүлдэг.

Усны тооллогоор гол горхи 761, булаг шанд 803, рашаан ус 50, нуур тойром 370 тоологдсон байна.
Хангай, Хөвсгөлийн нурууны усны хагалбараас эх авсан Идэр, Тэс, Буянт, Той, Хөнжил, Харцат, Салбарт, Бөгдгөөн, Агар, Шавар, Эг, Бэлтэс, Дэлгэрмөрөн, Үүр, Уйлган, Ариг, Гуна, Хөг, Шарга, Шишгэд, Тэнгис, Хороо, Ханх голууд, Хөвсгөл далай, Сангийн далай, Зүүн нуур, Жугнай, Гандан нуур зэрэг хүн малын ундаа болсон цэнгэг усны арвин баялаг нөөцтэй. Хөвсгөлийн их тайга, ой хөвч, гол мөрөн, нууруудад ан амьтан араатан жигүүртэн, загас жараахай нутагшин байрших таатай орчин нь болдог. Эдгээрт 66 зүйлийн хөхтөн, 20 зүйлийн загас, 244 зүйлийн шувуу, 4 зүйлийн хоѐр нутагтан, хэвлээр явагч байдаг юм. Хөвсгөл аймаг түүхэн хөгжлийн явцад өргөжин тэлж, өнгөжин жавхаажсаар зах зээлийн нийгэм эдийн засгийн харилцаанд шилжиж хөдөө аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлээр хөгжих ойрын болон хэтийн бодлого зорилтоо дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

Түүхэн хөгжлийн 80 жилийн өндөрлөгөөс харахад манай аймаг 109,6 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай, 124.6 мянган хүн амтай, 3.1сая толгой малтай, засаг захиргааны 23 сум, 1 тосгон, 125 багтай. Байгалийн унаган төрхөөрөө нүд баясгаж сэтгэл сэргээсэн газрын цэнхэр нүдэн Хөвсгөл нуур, Дархадын цэнхэр хотгор, Даян дээрхийн агуй, Улаан тайга, Уушигийн өвөр, Уран дөш уул, Эг, Шишгэд, Дэлгэрмөрөн, Идэр, Чулуут, Тэнгисийн гол бидний бахархал төдийгүй дэлхийн аялагчдын анхаарлыг татсан бүс нутаг болон хөгжих зам нээгдэж байна.

Аймгийн ерөнхий боловсролын 35сургуульд 25918 сурагчид суралцаж, 37цэцэрлэгт 5325хүүхэд хүмүүжиж, Далай ван коллеж, МСҮТөвд 700-аадоюутан залуус мэргэжил эзэмшихээр суралцаж байна.

Орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон аймгийн Нэгдсэн эмнэлэг нарийн мэргэжлийн тусламж үйлчилгэг ард иргэддээ хүргэж, 24 сум, 10 өрхийн эмнэлэгт мэргэжил арга зүйн зөвлөгөө тусламж үзүүлж байна.

Төр түмэн олныхоо сайн үйлсийн төлөө ариун тангарагаа өргөсөн төрийн албаныхан, хууль хяналтын байгууллагынхан, хилийн болон ардын армийн анги нэгтгэлийн бие бүрэлдэхүүн, эрүүл мэндийн манаанд цаг үргэлж зогсдог эмч, эмнэлгийн ажилтнууд, эрдэм мэдлэгийн далай их санг баяжуулагч охид, хөвгүүдийг сурган хүмүүжүүлэгч боловсролын салбарынхан, биеийн тамир, соѐл урлаг, нийгмийн бусад салбарынханы ажил үйлс өөдрөг, амжилт бүтээлээр дүүрэн байна.

Мөнх хааны Эрчүү хотын туйр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Дэлгэр мөрний хойд хөвөө Алтай гадасуулынарханд XIII зууны Монголын ха...